1.
Цээжлэн тогтоох
шүлэг
9,10 сард цээжилсэн шүлэг давтах
Шүлэг Ш.Шажинбат
Хөгжим Г.Гончигсумлаа
Есөн сарын нэгэн
Алтан навч хийслээ
дээ
Аяны шувуу буцлаа
даа
Есөн сарын нэгэн
боллоо
Ерөөсөө бидний баяр
даа.
Номхон даагаа уналаа даа
Номтой цүнхээ үүрлээ дээ
Ээждээ
үнсүүлээд аавыгаа дагаад
Эрдэм сурахаар явлаа даа.
Сайхан цагаан
байшинтай
Гайхам олон
хүүхдүүдтэй
Сургуульд ирээд
багшаар угтуулж
Сурагч болох сайхан
даа.
Мөнгөн хонх жингэнэлээ
Мянган эрдэмд дуудлаа даа
Есөн сарын нэгэн сайхан аа
Эсэн баяраар цалгиллаа.
Г.Нямаа
Нэр
Яагаад ижилхэн хүмүүс
Ийм олон нэртэй байдаг юм бэ?
Яагаад намайг аавын Мэндээ гэхгүй
Ядамын Мэндээ гэдэг юм бэ?
Яагаад
аавыг Ааваа гэхгүй
Ядам гэдэг юм бэ?
Г.Хүрэлбаатар
Багшаа Би Би
Цэвэрхэн бичсэн шүлгээ
Цээжээр уншья би би
Шинэхэн сурсан дуугаа
Шимтэн дуулья би
Багшаа багшаа би би
Уншиж
мэдсэн үлгэрээ
Утгыг
ярья би би
Урлан
зурсан зургаа
Учрыг
нь хэлье би би
Багшаа багшаа би би
Сампин
Манай ангийн самбарын дэргэд
Маш том сампин бий
Би түүгээр тоо боддог
Бөөрөнхий
эрхийг нь тоолж чаддаг
Цохыг дуудаж гаргах дөрвөн мөрт
\шүлэг\
Өвөө эмээ гараарай
Өнгийн цэцгээ гаргаарай
Айлчин зочин ирлээ шүү
Ардаг нохдоо хориорой
Манай аав
Манай
аав барилгад байдаг
Маш өндөр цамхагт суудаг
Тэгээд тэндээс утас унжуулж
Тэвшээр
дүүрэн улаан тоосгыг
Гараараа
өргөж дээш аваачдаг
Гайхмаар
их чадалтай хүн дээ.
Барималч хүү
Бяцхан
хүү минь ажил болж болж
Баримлын
шавраар морь урлаад
Бариад
гарснаа төдхөн
Баяр
хөөртэй орж ирэв.
Урласан баримлаа тэр
Уяатай моринд харуулж гэнэ.
Яг адилхан болж гэж
Ялаархсан морь хариулж гэнэ.
Гахай
Байцайны хальс шиг чихтэй
Байгалийн могой шиг сүүлтэй
Гахай
их муухай шүү
Гадуур
их тэнэдэг шүү
Гэм нь балиар шүү
Гэдэс нь их бүдүүн
Намар
Ургамал бүхнийг хатааж
Усны шувууг буцааж
Аглагхан зуныг халаад
Алтан намар ирдэг.
Сургуульд намайг
оруулж
Сурагч болгодог
намар
Амттай жимсийг
болгож
Ам дүүргэдэг
намар.
Т.Жамьянсүрэн
Харандаа дэвтэр
Нарийн гоё харандаа
Нандин сайхан дэвтэр
Хичээлийн чухал хэрэглэл
Хэзээ ч бидэнд тустай.
Хазаж үмхэж суувал
Харандаа минь хугарна
Дэндүү гамгүй
байвал
Дэвтэр минь халтар
болчихно.
Харандаа дэвтэр байхгүй бол
Хаана юугаараа бичих вэ?
Гэгээн өглөө сайн байна уу?
Намайг дуудаж сэрээсэн
Гэгээн өглөө сайн байна уу?
Нарны туяанд гялалзсан
Гэгээвч цонхнууд сайн байна уу?
Энхрий хайраар ивээсэн
Ээжээ ааваа сайн байна уу?
Унтах нойрноос сэрээгүй
Хөөрхөн дүү минь сайн байна уу?
Ургах нарны туяа шиг
Улаан бүч минь сайн байна уу?
Ширээн дээрээ
дэлгээтэй
Шинэхэн ном минь сайн байна уу?
Замын голоор алхалсан
Цагдаа ахаа сайн байна уу?
Зүлэг модоо усалсан
Буурал өвөө сайн байна уу?
Эрдмийн жигүүр ургуулсан
Миний сургууль сайн байна уу?
А.Барто
Зараа тугал
хоёр
Ичимхий зараа хэвтэж гэнэ
Идэмхий тугал ирж гэнэ
Бөөрийг нь тэр
долоож гэнэ
Өөрийн нь хэл өвдөж гэнэ
Дайралдсан бүгд хоол биш шүү гэж
Даажигнасан зараа инээж гэнэ.
Ч.Алагсай
Туулай
Дээр дээр дэгдэн дүүлж
Дэлдэн туулай дэндүү хурдан
Дэрсний цаанаас дэлдэс хийнэ.
Дэнж дээгүүр давж одно.
Бутны ёроолоос бултас хийнэ
Бусгаж хулжаад бараагүй арилна
Миний эмээ
Миний эмээ мундаг
Юм бүгдийг мэддэг
Үлгэр домог ярьдаг
Үнэн сургаал хэлдэг
Би үнэхээр биширдэг
Бид бүгдээрээ хүндэлдэг.
Унаганы магтаал
Унага урт сайхан зоотой
Уужим сайхан ташаатай
Хөлдөө жороотой
Хүзүүндээ молцогтой
Чонон хоёр чихтэй
Цолмон хоёр нүдтэй
Толгойгоороо тоглодог
Тоосноосоо бусгадаг
Сүүлээрээ тоглодог
Сүүдэрнээсээ бусгадаг
Жаварт жар хоног сойдог
Наранд ная хоног уядаг
Алтайд унагалсан
Алагч гүүний унага
Хангайд унагалсан
Харагч гүүний унага
Амралтаар цээжлэх
Даам
Хэрэм бамбарууш хоёр
Хэзээний сайн найзууд
Хамт дэлгүүр орж
Хайсан тоглоомоо олжээ
Алиа сэргэлэн найзууд
Авсан даамаараа тоглов
Хичээгүй бодож суусаар
Хэрсүү бамбарууш хожжээ
Дэлгүүрт байсан тоглоомууд
Дэггүй хэрмэнд бодогдоод
Бодож байсан нүүдлээ
Буруу хийгээд хожигджээ
Шинээр цээжлэх шүлэг
Ховдог хурга
Гэрт хурга сэм оржээ
Гэдсээ дүүртэл сүү уужээ
Хөөрүүлсэн сүү уусан нь яамай
Хүзүү бөөрөө хөөдсөн нь муухай
Өвөө
Өвөө аав үлгэр домог ярина
Өдөр бүр өөр өөрийг ярина
Өвөө аавын үлгэр домог дуусдаггүй
Өдөр бүр сонсоод миний сэтгэл ханадаггүй
Үнэг ээж
Үнэг ээж өдөржин ангуучлав
Үмххэн мах үдэш олов
Ганцхан ухасхийгээд л идчихмээр байвч
Гаварнууддаа өгөхөөр авч одов
Муур
Муурын зулзага дандаа
Нүүрээ угаадаг атлаа
Ариун цэврийн үзлэгээр
Адгийн дүн авдаг гэнэ
Яагаад ийм болсныг
Ярихын хэрэг байна уу даа
Хэзээ ер нь шүлсээрээ
Хирээ арилгаж байлаа даа
Ус
Ус бургин урсдаг
Унд тэжээл болдог
Уур болоод дэгддэг
Огторгуйд нисээд гардаг
Үүл болоод хөвдөг
Бороо болоод шаагьдаг
Бут бургасыг ургуулдаг
Цас болоод шуурдаг
Цагаан дэлхий болгодог
Мөс болоод хөлддөг
Мөнгө шиг гялтганадаг
Өвөөгийн сургааль
Хараал үгийг цээрлэж яв
Ерөөл үгийг цээжилж яв
Хүн бүхнийг хүнджлж яв
Ажил үйлэнд амжилт хүсэн
Аятай ерөөл айлтгаж сур гэлээ
Өвөө надад захиж сургамжилна
Өөрөө түүн шигээ үлгэрлэн үзүүлнэ
Гөлөг
Сүүтэй будаагаар дайлж
Сүрхий хүндлэн авсан юм
Ам бүлдээ багтааж
“Арслан” нэрийг өгсөн юм
Гөлөг нэрээ орхиод
Мөдхөн том болноо би
Худлаа хуцаж улихгүй
Хуурамч зан гаргахгүй
Эд малаа маллаад
Эзэн тандаа тусална даа
Мөдхөн том болно би
Монгол орон
Тал сайхан нутагтай билээ
Тансаг сайхан устай билээ
Таван хошуу малтай билээ
Тараг айраг элбэгтэй билээ
Хөтөлгөө хоёр
А үсгээ
Авчирч тавья
Х үсгээ
Хэлж үзье
А үсэг
Х г хөтлөв
Х тэгтэл
Хээв нэг сугадав
Хоршиж нэгсээд үг болов
Холбож уншвал
Үе болов
Холбож үзвэл
Ха болов
Аавын хөөрөг
Угалзан хээ эмжээртэй
Уран хийцтэй даалин
Улаан шүрэн толгойтой
Хүрэн манан хөөрөг
Даалин
хөөргөө гаргаж
Аам
минь дандаа тамхилна
Таних,
танихгүй хэнтэй ч
Амар
мэндээ солилцоно.
No comments:
Post a Comment